Хилээр орж гарах, оршин суух зөвшөөрлийн цахим өргөдөлийн систем

The Immigration Services Agency's e-Notification System will start on June 24, 2013 (Monday)!

Энэхүү сайтыг "Хилээр шалган нэвтрүүлэх тухай хуулийн" дагуу Японы Хууль зүйн яамны Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар нь онлайнаар өргөдөл гаргах системийн тухай мэдээлэл өгөх зорилгоор ажиллуулж байна.

Хилээр орж гарах, оршин суух зөвшөөрлийн цахим өргөдлийн систем гэж юу вэ?

Японы Хилээр орж гарах, оршин суух зөвшөөрлийн цахим өргөдлийн систем нь Хилээр шалган нэвтрүүлэх ба Дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн (цаашид "Хилээр шалган нэвтрүүлэх тухай хууль" гэх) 19 дүгээр зүйлийн 19.16-д заасан дунд болон урт хугацааны оршин суугчийн "Харьяа байгууллагуудын тухай мэдэгдэл" болон Хилээр шалган нэвтрүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.17-д заасан дунд болон урт хугацааны оршин суугчийн хүлээн авагч харьяа байгууллагын ажилтны гаргах "Харьяа байгууллагын зүгээс гаргах мэдэгдэл" гэсэн мэдэгдлүүдийг онлайнаар илгээх систем юм.

Өргөдөл хамрах хүрээ / Өргөдөл гаргах заавар

Дунд болон урт хугацааны оршин суугч өөрийн биеэр эсвэл харьяа байгууллагын ажилтан алин болохоо баталгаажуулсны дараа, мэдэгдэл гаргах шаардлага бүхий дунд болон урт хугацааны оршин суугчийн оршин суугаа статус тус бүрийн холбоосыг дарснаар, мэдэгдэл гаргахтай холбоотой удирдамж хуудас нээгдэнэ.

Түгээмэл асуулт хариулт(Q&A)Удирдах заавар

Хилээр орж гарах, оршин суух зөвшөөрлийн цахим өргөдлийн системийн талаарх түгээмэл асуулт хариулт болон удирдах заавартай (дунд болон урт хугацаагаар оршин суугчид болон харьяа байгууллагад зориулсан) танилцах боломжтой.

Үйлчилгээний нөхцөл

Хилээр орж гарах, оршин суух зөвшөөрлийн цахим өргөдлийн системийг ашиглах тохиолдолд хэрэглэгчийн мэдээллээ бүртгүүлэх үедээ үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

Ашиглах нөхцөл

Хилээр орж гарах, оршин суух зөвшөөрлийн цахим өргөдлийн системийг ашиглахад шаардлагатай хүлээн авах төхөөрөмж болон харилцаа холбооны орчныг тайлбарласан.

Холбоо барих

Бичиг баримт бүрдүүлэх талаар холбоо барих

Гадаад оршин суугчдын нэгдсэн мэдээллийн төв
Tel. 0570-013904
03-5796-7112 (IP утас, PHS, Гадаад улсаас холбогдох тохиолдолд)
Хүлээн авах цаг: Ажлын өдрүүдэд 8:30-17:15 цаг хүртэл

Систем ашиглах талаар холбоо барих

Систем ашиглах талаар тусламж авах
Tel. 050-3786-3053
Mail. mjf.support.cw@hitachi-systems.com
Утас хүлээж авах: Даваагаас Баасан гаригт 9:00-17:00 цаг хүртэл
(Баярын тухай хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон 12-р сарын 29-өөс дараа жилийн 1-р сарын 3 хүртэл өдрүүдийг оруулаагүй болно)
Мэйл хүлээж авах: 365 хоногт 24 цаг хүлээж авна
*Оператор Япон эсвэл Англи хэл дээр мэдээлэл өгнө. Хариу өгөхөд хугацаа шаардагдах тохиолдол гарч болохыг анхаарна уу. Mэйлээр лавлагаа авахдаа файл хавсаргахгүй байхыг хүсье. Файл хавсаргасан байсан ч түүнийг шалгаж баталгаажуулах боломжгүй болохыг анхаарна уу.

Энэхүү нүүр хуудас нь холбоосгүй билээ. Холбоосыг тохируулахдаа "Хилээр орж гарах, оршин суух зөвшөөрлийн цахим өргөдлийн системийн"-ийн нүүр хуудасны холбоос мөн болохыг тодруулна уу.

pdf бичиг баримтыг харах тохиолдолд Adobe Reader хэрэгтэй болохыг анхаарна уу.
Дэлгэц дээр зөв харагдахгүй байгаа тохиолдолд шинэчилсэн хувилбарыг ашиглаж үзнэ үү.

Эхлэл рүү буцах